Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн гэргий Х.Ананда “Солонгон ааштын увдис” нэртэй контент бэлтгэн гаргадаг нэгэн. Содон, сонин, сонирхолтой хоолнууд хийж, түүнийхээ нууц жороосоо хуваалцдаг түүнд Т.Дэлгэрмөрөн 2000 юань буюу Монгол мөнгөөр 800 мянган төгрөгөөр амьд хавч худалдан авч өгчээ.
Одоогоор Монголд орж ирсэн хамгийн том хавч энэ болж байгаа бөгөөд түүнийг Дундад улсаас захиалан авчруулжээ. Далайд амьдардаг энэхүү амьтан томрох тусмаа үнэд хүрнэ. Т.Дэлгэрмөрөнгийн захиалан авчруулсан хавч 3кг гаруй жинтэй.
Хавчны 30 гаруй төрөл дундаас хамгийн үнэтэйд тооцогдох тус хавчийг бүх цаг үеийн хамгийн үнэтэй хоолнуудын жагсаалтад багтаасан байдаг байна. Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудаснаа “Идэх байтугай бүр салгалчихлаа” хэмээн бичжээ.
https://www.facebook.com/774415026246102/videos/317878525799161/