Тэмка болон бяцхан хүүгийн баярын мэндчилгээ
Үлгэр дууриал авахуйц олон сайхан хосууд бий. Тэдний тоонд зүй ёсоор багтах “Эмоци” продакшны жүжигчин С.Тэмүүжин, Г.Нарансолонго хоёрыг анх нийлж байх үед олны хэл ам тэднийг тойрч биш, дайрч гарсан.
Өөрөөсөө дүү хүнтэй суулаа, энэ хоёрын хайр удаан үргэлжлэхгүй дээ хэмээн зарим нэгэн хэл амаа билүүдэгсэд ярьж байсан ч цаг хугацаа бүхнийг харуулж, хос хоёр бие биедээ үнэнч байсаар өнөөдрийг хүрсэн.Өдгөө гурван хүүхдийн аав ээж болжээ.
Эхнэр, нөхөр хоёр хаа ч цуг гэдгийг харин ч нэг утгаар нь харуулдаг тэд цаг үргэлж нэгэндээ сэтгэлээ илчлэхээ мартдаггүй. Шинэ жилийн баяр дөхсөн энэ цаг үед С.Тэмүүжин хөөрхөн хүүгийн хамтаар үзэгч олондоо баярын мэндчилгээ дэвшүүлжээ.