~”ВААВ Л ДАА” С.Өлзийхүү~
Монголд анхлан хошин урлагийн продакшин “Шилдэг өнгө”-ийг үүсгэн байгуулж, энэ салбартаа өөрийн өвөрмөц өнгө төрх, чадвараар олноо хүндлэгдсэн уран бүтээлч бол Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан С.Өлзийхүү.
Жүжигчин маань сүүлийн хэдэн өдрүүдэд сошиал орчныг шуугиулах болов. Учир нь “Нинжин сэтгэл” хэмээх шинэхэн уран бүтээлдээ зориулж 10 кг хассан нь олон нийтийн анхаарлыг татсантай холбоотой аж.
Тэрбээр “Хүн ер нь хэлэхээс нааш мэддэггүй, илүүдэл жинтэй байна гэж боддоггүй юм байна. Охин маань /жүжигчин Баярмаа/ АНУ-аас зуны амралтаараа ирэхдээ “Detoх diet” хэмээх одуудын дэглэмийг санал болгож, кино зураг авалтаасаа өмнө дэглэмээ барьж эхэлсэн. Үүнтэй хавсарч “Ари Иог”- т явж, “River club”-т фитнессээр хичээллэснээр 10 кг жинг ядах юмгүйгээр хаясан.
Одоо бол бүх зүйл хөнгөн санагдаж, өмнө нь яаж илүүдэл жинтэй байсан юм бол гэж бодогддог болсон” хэмээжээ.
Мөн тэрбээр турахыг хүссэн охид, бүсгүйчүүдийгээ орхигдуулахыг хүсээгүй бөгөөд өөрийн турсан жороосоо хуваалцлаа.
Энэхүү дэглэм нь нийтдээ 10 өдөр барихын зэрэгцээ хөдөлгөөнтэй хавсрах үүднээс фитнесс, иогт явбал илүү үр дүнтэй гэдгийг сануулсан юм.