Энэ нийгэм нэг л биш байна гэдгийг хүн бүр мэдрээд байна. Зарим нь ямар нэг өөрчлөлт хийхийг хүсэж, засах оролдлогууд эхнээсээ яваад байна. Энэхүү өөрчлөлтийн салхийг өдөөхөд “Бүсгүйн зурвас” жүжиг өндөр үүдээ нээх гэж буй.
“Жүжиг мэт амьдралд-Амьдарч буй мэт жүжиглэсээр орших” хэмээн өгүүлэх “Бүсгүйн зурвас” цоо шинэ нийгмийн драмын жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдах гэж буй. Нийгэмд нэлээдгүй хүлээлтийг үүсгэж байгаа “Бүсгүйн зурвас” жүжигт Улсын драмын эрдмийн театрын гурван гавьяат тоглох нь ээ.
Тодруулбал, тус театрын жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа, Ж.Оюундарь нар тоглож байгааг дуулгахад таатай байна.