Нүүр хуудас Соёл урлаг Г.Алтаншагай: Хошин урлагаа муулж байгаад харамсаж байна

Г.Алтаншагай: Хошин урлагаа муулж байгаад харамсаж байна

427
0
Jujigchin-Altanshagai
СТА Г.Алтаншагай

Хошин урлагт өөрийн орон зайг тодоор үлдээж яваа эрхэм бол СТА Г.Алтаншагай. Тэрээр хэсэг нөхдийн хамтаар “Мөрөөдлийн театр” продакшныг байгуулж, олон сайхан уран бүтээлүүдээрээ олонд сайшаагдсан билээ.

Урлаг бол тухайн нийгмийн толь гэдэг. Гэхдээ уналтанд орсон нийгэмд хошин урлаг илүү хөгждөг гэж хэлдэг хүмүүс бий. Тэрээр энэ тухай өөрийн бодлыг илэрхийлжээ.

Жүжигчин Г.Алтаншагай,

“Амьдрал өрнөж байгаа л бол тэнд инээдмийн фактууд дандаа л үүсч байдаг. Түүнийг инээдмийн урлагаар дамжуулж хүнд хүргэж байгаа хэлбэрийг хошин урлаг гэж байгаа юм. Өнөөдөр бүх улсад энэ урлаг хөгжсөн байгаа. Жишээ нь Англи, Орос, Солонгос, Японд инээдмийн урлаг гайхалтай өндөр хэмжээнд хөгжсөн байна. Тэгэхээр энэ үг сэтгэхүйн ядууралд орсон хүмүүсийн бодож хэлсэн үг гэж л хэлэх байна. Хошин урлаг хөгжих тусам хүмүүс тэндээс амьдралын сайхныг мэдрэнэ. Нийгэм хөгжих тусам хүмүүс жаргалтай болдог учраас хошин урлаг нь хөгждөг. Манайд бол зөвхөн инээдмийн жанр л тоглогдож байгаа болохоос биш ганцаараа цойлоод хөгжсөн юм бол биш”

хэмээн нэгэн ярилцлагын үеэр дурджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here