Нүүр хуудас Соёл урлаг Дуучин Ука БУРУУ ХАРСАН ДЭЭЛ өмсөж, шүүмжлэлд өртөв!

Дуучин Ука БУРУУ ХАРСАН ДЭЭЛ өмсөж, шүүмжлэлд өртөв!

1495
1
duuchin-Uka
Дуучин Ука БУРУУ ХАРСАН ДЭЭЛ өмсөж, шүүмжлэлд өртөв

Орчин цагийн залуусын өнгө, донж төрхийг үндэсний хуцвастай хослуулан шинэлэг уран бүтээлээр эргэсэн уран бүтээлч бол “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр буюу Ука юм.

Тэрээр энэ сарын 19-ний өдөр “Хямдхан олдоогүй” нэртэй шинэхэн дууны клипээ үзэгчдийн хүртээл болгосон билээ.

Тус клипэнд олны танил хүмүүс тоглосон. Тухайлбал, “Киви” хамтлагийн гишүүн Б.Намуун, Аndrogynous буюу ижил хүйстэн загвар өмсөгч Билли, залуу реппер Don Dior нар тогложээ. Дээрх дуу нь “Mongolian Connection” киноны дуу бөгөөд тун ч түргэн хугацаанд бүтсэн гэнэ.

Харин клипний хувьд багагүй шүүмжлэлд өртөөд амжив. Учир нь тус клипэнд үстэй дээлийг буруу харуулан энгэрийг нь задгайлан өмссөн нь зарим үзэгчдийн эгдүүцлийг хүргэжээ.

Монгол ёсонд үүнийг цээрлэдэг бөгөөд дээлийг толгой дээгүүр нөмрөх нь ялтан болохын дохио, энгэр заам задгай байх нь гэр бүл салж сарних, бэлэвсэрч хагацахын шинж хэмээн цээрлэдэг байна.

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here