Нүүр хуудас Соёл урлаг Дуучин Э.Болор-Уянга: Гоо сайхныг ЭРҮҮЛ БАЙХ гэж ойлгодог

Дуучин Э.Болор-Уянга: Гоо сайхныг ЭРҮҮЛ БАЙХ гэж ойлгодог

633
0
Уянгын Дуучин Э.Болор- Уянга
Уянгалаг хоолой, өөрийн уран бүтээлээрээ үзэгч олонд танигдсан уран бүтээлч бүсгүйг бид мэднэ. Энэ бол Дуучин Э.Болор-Уянга хэмээх бүсгүй. Олны танил бүсгүйчүүд маань гоо сайхандаа хэрхэн анхаарч, үргэлж биеэ сайхан авч явдаг нууц нь юу бол…
Эмэгтэй хүн бүр гоо сайхандаа анхаардаг хийгээд түүнийгээ усалж торддог өөр өөрийн арга барилтай байдаг.

 

Дуучин Э.Болор-Уянга гоо сайхан байх ойлголтыг ингэж тайлбарлав:

“Гоо сайхан байна гэдэг хувь хүн өөрөөс нь шалтгаална. Гоё ганган хувцаслаад, нүүрээ будаад, жингийн илүүдэлгүй байвал л гоо сайхан болчихгүй байх. Мэдээж цэвэрхэн, үнэтэй ч бай, хямд ч бай өөрт зохисон, таарсан хувцсаа өмсөөд, сэтгэлээрээ өөдрөг, инээмсэглэсэн, хэтрүүлэхгүй донжийг нь тааруулаад өөрийнхөө нүүрний хэлбэр өөгөө дараад будчихдаг бол ямар ч эмэгтэй сайхан харагдана. Эрүүл байна гэдэг нь гоо сайхан байна гэж ойлгодог. Эрүүл, гоо сайхан байхын тулд өөртөө анхаарал тавих, өөртөө цаг гаргах гэдгийг мэддэг байх ёстой болов уу.”

Э.Болор-Уянгыг хэн ч харсан гунхсан, гоолиг биетэй сайхан эмэгтэй байна гэж харна. Тэгвэл энэхүү өв тэгш бие нь зүгээр байж байгаад ийм болчихоогүй. Хөлс хүчээ урсгасны үр дүн юм. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн өмнөөс фитнессээр эрчимтэй хичээллэх болсон дуучин бүсгүй маань үүгээр өөрийгөө формтой байлгаж, мөн үүнээс маш их эрч хүч, эерэг энергийг олж авсаар иржээ.

Bolor-Uyanga duuchin
Амьдралынх нь хэвшил нь ФИТНЕСС юм.

Зарим эмэгтэйчүүд зөв хооллож байна гээд ихэнхдээ ногоог хүнсэндээ сонгодог. Тэгвэл энэхүү ойлголттой Э.Болор-Уянга санаа нийлдэггүй төдийгүй хамгийн гол нь хоорондоо зохицох хүнсийг л хэрэглэх нь чухал гэж боддог аж.

Бүхий л хоол хүнсийг тохируулж идвэл нэг нь нөгөөтэйгээ нийцэж, хүний биеийн аль нэг эрхтэнд хэрэгтэй шим тэжээлээ өгөх үүрэгтэй гэдэг нь түүний байр суурь.

Тиймээс идэх дургүй хүнс гэж байхгүй ч гол нь хэмжээ, цагийг нь тохируулж идэхийг эрхэмлэдэг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here