“Miss World 2018” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйн шалгаруулалт өчигдөр/09.16/ боллоо. Дэлхийн мисст оролцох гоо бүсгүйгээр 20 настай Э.Энхриймаа тодорчээ.
Тэрбээр Санхүү, эдийн засгийн дээд сургуульд олон улсын нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг, унаган англи, орос хэлтэй аж. Мөн “Монголын сайхан бүсгүй-2018” наадмын ялагчаар шалгарч байжээ.
Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг 68 дахь удаагаа тодруулах гэж буй “Miss World 2018” тэмцээний финалын шатны шалгаруулалт 12 дугаар сарын 8-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдана.
Монгол Улсын хувьд 2005 оноос эхлэн оролцож эхэлсэн бөгөөд жил бүр үндэснийхээ ялагчийг оролцуулж, эх орныхоо нэрийг гаргасаар ирсэн юм.