Харри Поттерын цуврал номын зохиогч Жон Роулинг “Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн өндөр орлоготой зохиолчдын жагсаалтыг тэргүүлжээ. 2017 оны байдлаар гаргасан уг чансааг “Forbes” сэтгүүлийн цахим хуудсанд нийтэлжээ.
Тус сэтгүүлийн мэдээлснээр, 2016 оны 6 дугаар сараас хойш зохиолч Ж.Роулинг 95 сая долларын орлого олсноор өнгөрсөн оны лидер Алекс Кроссын байцаагчийн тухай адал явдалт цуврал романыг бичсэн Америкийн зохиолч Жеймс Паттерсоныг ардаа орхижээ. Тэрбээр өнгөрсөн жилд 87 сая долларын орлого олсон байна.
Уг жагсаалтын эхний тавд дахиад Америкийн гурван зохиолч, тухайлбал 21 сая долларын ашиг олсон хүүхдийн зохиолч Жефф Кинни, “Да Винчи-гийн код”-ын зохиогч Дэн Браун 20 сая доллароор, “аймшгийн хаан” Стивен Кинг 15 сая долларын орлогоор багтжээ.
Ж.Роулинг дэлхийн хамгийн их орлоготой зохиолчоор хамгийн сүүлд 2008 онд тодорч байсан аж. Энэ удаад Ж.Роулингийг уг жагсаалтыг тэргүүлэхэд нь “Харри Поттерын ертөнцөд” үйл явдал нь өрнөдөг “Үлгэрийн мангасууд хаа амьдардаг вэ” /Fantastic Beasts and Where to find Them 2016/ кино гарсан нь мөн 2016 онд театруудаар тавигдсан “Харри Поттер хараагдсан хүү хоёр” /Harry Potter and the Cursed Child/ жүжиг ихээхэн нөлөө үзүүлжээ.
1999 оноос Ж.Роулинг Forbes сэтгүүлээс шалгаруулдаг хамгийн өндөр орлоготой зохиолчийн жагсаалтыг гуравдахь удаагаа тэргүүлж байгаа нь энэ юм.