Нүүр хуудас Соёл урлаг Жүжигчин Т.Бархүү: Хүүхэд бол ШИНЭ дэвтэр…

Жүжигчин Т.Бархүү: Хүүхэд бол ШИНЭ дэвтэр…

362
0
barhuu-jujigchin
СТА, Жүжигчин Т.Бархүүгийн халуун ам бүл /2019 он/

Сүүлийн үед цахим орчинд “Зөв тусгал” хэмээх аян өрнөөд буй билээ. Энэ нь эцэг эх, асран хамгаалагчийн зөв үлгэр дуурайлал, зөв хандлагыг хүүхэд залууст хүргэх аян юм.  Энэхүү аянд олны танил эрхмүүд нэгдэхийн сацуу, өөрийн үзэл бодлыг олон нийтэд хуваалцаж байгаа билээ.

СТА, Жүжигчин Т.Бархүү өөрийн цахим хуудаснаа “Хүүхэд бол шинэ дэвтэр. Уг дэвтэр дээр анх ямар үсэг бичих, зураг зурах нь эцэг, эхээс шалтгаална. Учир нь хүүхдийн хүмүүжил, төлөвшил, зан ааш нь аав, ээжийн шууд тусгал байдаг. Бид үр хүүхдээ насанд хүрснийх нь дараа хүмүүжүүлэх нь бараг боломжгүй. Тийм болохоор хүүхдэдээ аль болох цаг гаргаж, тэдний хамгийн дотнын зөвлөгч, найз, даган дуурайх бахархал нь байцгаая. Монголын мянга мянган үрс аз жаргалтай, эрүүл энх өсөн торнихыг ерөөе. Тэд бүгд ирээдүйн ээж, аав нар” хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here