Завхан аймагт “Боролдой” нэртэй хүүхдийн номын дэлгүүр шинээр нээгдлээ. Тус аймагт хүүхдийн номын дэлгүүр огт байхгүй байсан бөгөөд Боролдой номын дэлгүүр нь анхны дэлгүүр болон нээлтэй хийсэн байна.
Боролдой номын дэлгүүр нь 6000 орчим хүүхдийн уран зохиолын болон, сурах бичиг, дэлхийн сонгодог зохиолуудыг хүүхэд багачуудад зориулан дэлгэсэн байна. Тус номын дэлгүүр зуны амралтыг тохиолдуулан хүүхэд багачуудад зургийн болон дүрслэх урлаг, цаасан наамал хийх, хичээлийн хоцрогдол арилгах дугуйлангуудыг хичээллүүлж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 40 орчим хүүхдүүд хоёр дугуйланд хоёр ээлжээр хичээллэж байна. Мөн номын дэлгүүрээ өргөтгөж хүүхдийн уншлагын танхимыг нээсэн бөгөөд уншлагын танхимын номоо хандиваар авч байгаа бөгөөд одоогийн байдлаар байгууллага, хувь хүмүүсээс 70 орчим ном цуглараад байгаа юм байна.