~Загвар өмсөгч А.Чингүүн “СУПЕР ААВ”-ын дүрээр эргэв үү~
Цагтаа “Азийн сайхан залуу” хэмээн өргөмжлөгдөн явсан загвар өмсөгч А.Чингүүн цахим ертөнцөд нээлттэй байдаг нэгэн.
Өөрийн амьдралын ханийг зөв сонгож, түүндээ хамаг бүхнээ зориулж баяр жаргалтай амьдрах нь хэн хүний хүсэл байдаг.
Тиймээс амьдралдаа ахин алдаа хийхийг хүсэхгүй, өөрийн эцсийн бөгөөд жинхэнэ хайр сэтгэлtt гэргийдээ үргэлж сануулж, бяцхан үрсдээ үлгэр жишээ аав байхыг хүсдэг нь тодорхой биз ээ.
Үзэсгэлэнт гэргий Н.Ундралынхаа хөргийг зүүн гар дээрээ томоор шивүүлсэн нь хайр сэтгэлийнх нь баталгаа гэлтэй.
Спортоор эрчимтэй хичээллэн булчинлаг бие, хараа булаам сайхан бие галбираа цахим ертөнцөд харин ч нэг гайхууланхан байдаг энэ эрхэм хамгийн сүүлд гэргийдээ зориулж өөрийн гараар шкаф болон тавилга хийснээ гайхуулах болсон гэнэ.