Нүүр хуудас Соёл урлаг Их найрагчийн талархал…

Их найрагчийн талархал…

264
0
Yaruu_nairagch_Lhagvasuren
Төрийн хошой шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн.

~Өвчтэй байхад минь Монголын төр, ард түмэн минь хачин их тусалсан~

Хүний амьдралд баяржаргал, зовлон гунигтай өдрүүдээр ээлжлэн байдаг. Хийж бүтээсэн зүйл ихтэй хэр нь түүнийгээ олонд дэлгэх дургүй, одоогийн залуусын хэлдгээр ОД болох хүсэлгүй эрхэм хүмүүс бидний дунд нам гүм оршсоор.

Үүний нэг бол Төрийн хошой шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн.

Тэрээр нэгдүгээр сарын 12-ны өдөр БНСУ-д ходоодны хорт хавдрын хагалгаанд орсон. Тэрбээр энэ хугацаанд 34 кг турсан гэнэ.

Б.Лхагвасүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа

“Өвчтэй байхад минь Монголын төр, ард түмэн минь хачин их тусалсан. Би ер нь надад ямар хэмжээний хайртайг энэ их ард түмнээс шалгалт авчих шиг боллоо. Олны буянд, Монголын төр түмний буянд ямар ч байсан би Монголын ард түмний хайрыг унаж зугтан, үхлээс жаахан зуларчихлаа. Миний өвчин бол эдгэх өвчин биш ээ. Бүүр ор сураггүй ханиад шиг эдгэчих өвчин биш. Зүгээр л хүмүүсийн дунд би баймаар байна. Хүүхдүүдийнхээ дэргэд хэд хоног ч гэсэн баймаар байна. Тэр хугацааг л сунгаасай гэж залбирч байх юм” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here