Нүүр хуудас Соёл урлаг Камертоны Мээдээ ШИНЭ ХЭМНЭЛ мэдрүүлнэ

Камертоны Мээдээ ШИНЭ ХЭМНЭЛ мэдрүүлнэ

530
0
meedee-camerton
Камертоны Мээдээ шинэ хэмнэлийг мэдрүүлнэ

Камертоны залуус сүүлийн үед бие бялдрын эрүүл мэнд болоод булчинлаг боди бие хаатай байхыг хичээх болсон.

Цагтаа шуугиулж охид бүсгүйчүүдийг уянгалаг дуугаараа уярааж явсан залуус өдгөө нас тогтож, өнөр бүлийн тэргүүн, басхүү бизнесменүүд болжээ.

Илүүдэл өөхнөөс салж, эрүүл амьдралын хэв маягийг илүүд үзэх болсон Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, Г.Мэнд-Амар нар юм.

Боди бие хаа булчингаараа гайхуулсан хамтлагийн ахлагч Д.Болд нь тэднийг жингээ хасахад нь уриалж байсан удаатай.

Тэгвэл уран бүтээлийн хувьд Мээдээ урлагт зориулсан 20 жилдээ зориулж “Чамд хэлье” хоёр дахь бие даасан цомгоо гаргажээ.

Цомог 13 дуунаас бүрдэх бөгөөд шинэ хэмнэл, өвөрмөц дуулалтыг шингээснээрээ онцгой аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here