Авьяаслаг хөвгүүдийн нэгдэл, тухайн үеийнхээ охидын мөрөөдөл, олон олон хайрын ХИТ дуунуудын эзэд бол “Камертон” хамтлагийн залуус.
1995 онд “Арван найман нас” хэмээх анхны уран бүтээлээ гаргасан нь өнөөдөр ч хуучраагүй. Тэгвэл Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан 11 цомгийн ХИТ дуунаас бүтсэн “ХАЙР” тоглолтын тов гарчээ.
Тоглолт гуравдугаар сарын 8-ний өдөр “AURUG PLACE”-т болох бөгөөд тасалбарыг Лэнд.мн сайтаар худалдах аж. Тасалбарын үндсэн үнэ 300.000 төгрөг ба уух зүйлс, “Buffet” хоол багтсан гэнэ.
