Нүүр хуудас Соёл урлаг Майкл Дуглас “Эмэгтэй хүнийг хайрладаг эрчүүд амжилтад хүрдэг”.

Майкл Дуглас “Эмэгтэй хүнийг хайрладаг эрчүүд амжилтад хүрдэг”.

273
0
Эмэгтэй хүнийг хайрладаг эрчүүд амжилтад хүрдэг
Майкл Дуглас "Эмэгтэй хүнийг хайрладаг эрчүүд амжилтад хүрдэг".
Холливуудын нэрт жүжигчин Майкл Дуглас өчигдөр “ITV” сувгийн “The Jonathan Ross” нэвтрүүлэгт оролцож, өгсөн ярилцлага.

Та бол гайхалтай уран бүтээлч. Таны тоглосон бүх уран бүтээл амжилт олсон. Энэ бүх амжилт тэр кинонд та тоглосон болохоор амжилт олсон эсвэл таны жүжиглэлт гайхалтай. Таны бодлоор?

-Миний бодлоор аль аль нь байх. Тэр бүтээлд би тоглосон мөн миний жүжиглэлт сайн байсан учир амжилт олсон байх. Дуглас ямар ч чадвараа харуулахгүйгээр тэр бүтээл амжилт олно  гэж бодохгүй байна. Гэхдээ жүжиглэлт минь тэр бүтээлийн амин сүнс. Намайг анх кинонд тоглоход хэн ч танихгүй байсан. Би өдий зэрэгт хүрсэн нь миний жүжиглэлтээс болсон байх. Би жүжиглэлтийнхээ ачаар “Оскар”-ын эзэн болсон. Мөн жүжиглэлтийнхээ ачаар илүү олон салбарт амжилт олсон гэхэд болно. Майкл Дугласыг хэн ч танихгүй. Харин жүжигчин Майкл Дугласыг бүгд танина. Харин амжилт олсны дараа Майкл Дугласын тоглосон уран бүтээлийг хүмүүс илүү ихээр сонирхох болсон. Гэхдээ энэ бол миний бүтээл.

-Кино урлагийн хамгийн чухал хэсэг юу вэ?

-Кино урлагийн хамгийн чухал хэсэг бол эвлүүлэг. Тэр бүтээлийг хийж буй хүмүүсийн хөдөлмөр үнэ цэнэтэй. Гэхдээ тэр киног бэлэн болгоход хамгийн чухал үүргийг эвлүүлэгчид гүйцэтгэдэг. Зураг авалт дуусаад 2-3 сарын хугацаанд эвлүүлэгчид их урт бичигдсэн тэр хальснаас кинонд багтаах хэсгийг цуглуулж жинхэнэ урлагийн бүтээл болгодог. Нэг бүтээлийг бэлэн болгохын тулд их хүн хөдөлмөрлөдөг.

Ярилцлага
Холливуудын нэрт жүжигчин Майкл Дугласын аз жэаргалтай гэр бүл

-Гэхдээ тэр бүтээл амжилт олвол найруулагч болон жүжигчид хамаг шагнал, нэр хүндийг авдаг. Арай шударга бус уу?

-Найруулагч, жүжигчингүй тэр бүтээл амжилт олно гэж бодохгүй байна.

-Та эхний хариултадаа хэлсэн “Би олны танил болоод олон салбарт амжилт олсон” гэж. Эдгээр салбарууд дунд тань хувийн амьдрал гэх салбар бий юу?

-Мэдээж хэрэг. Би энэ ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй миний эхнэр. “Эмэгтэй хүнийг хайрладаг эрчүүд амжилтад хүрдэг” хэмээн үргэлж хүүдээ хэлдэг. эмэгтэйчүүдийг хайрлах хэрэгтэй.

-Катрин Зета Жонс их үзэсгэлэнтэй. Тийм ээ санал нэгдэж байна?

-Тийм ээ би ч гэсэн чамтай санал нэгдэж байна. Тэр минь их үзэсгэлэнтэй. Их хань, их сайн гэрийн эзэгтэй, их сайн ээж бас их халамжтай эмэгтэй хүн. Эхнэрээ хэтэрхий их магтаж буйд уучлаарай. Гэхдээ энэ бүхэн үнэн. Катрин энэ ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй.

-Таны эхнэр үзэсгэлэнтэйгээс гадна залуухан. Таниас 25 насаар дүү. Түүний эрч хүч таныг айлгадаг уу? 

Энэ бүсгүй миний эхнэр болоод 17 жил болж байна. Би үргэлж өнөөдрийнх шиг өвөө шиг харагддаггүй байсан юм. /инээв/ Үс минь бууралтсан ч би сэтгэлээр унахгүй. Анх биднийг гэрлэхэд олон хүн шүүмжилж байлаа. Найзууд болон гэр бүл минь охин шигээ хүнтэй суулаа гээд л шүүмжилж гарсан. Энэ бүхнээс болоод түүнээс салах тухай хүртэл бодож байсан. Харамсалтай нь би түүнийг хэзээ ч явуулж чадахгүй гэдгээ ойлгосон юм. Бидний хайр агуу гэдгийг бид өнөөдрийг хүртэл батлан харуулсаар байна. түүний үзэсгэлэн гоо намайг айлгахад хүрдэг. Түүнийг алдахаас би их айдаг. Намайг орхих вий дээ хэмээн болгоомжилдог.

-Ихэнх олны танил эрхмүүдийн хүүхдүүд олон талаараа алдартай болж байна. Харин таны хүүхдүүд тун даруухан юм?

-Би хүүхдүүдээ даруухан байхыг зөвлөдөг. Би сайн аав биш л дээ. Гэхдээ тэдэнтэйгээ ярилцлах цаг үргэлж гаргадаг. Урлаг хатуу гэдгийг би их сайн ойлгуулсан. Миний эсвэл ээжийнхээ нэр хүндээр алдаршиж болно. Харин тэр алдар нэрийг өргөж явах тийм ч амар биш.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here