~Модель Б.Цэрэндолгорын хайрын романс эхлэв үү…~
“Mongolia’s Next Top Model” шоу нэвтрүүлгийн ялагч болсноор карьераа эхлүүлсэн бүсгүй бол Б.Цэрэндолгор буюу Цэкү.
Тэрээр “Ач” Анагаах Ухааны дээд сургуулийг шүдний эмч мэргэжлээр удахгүй төгсөх бөгөөд одоогоор “Монгол Модель” агентлагт харьяалагдан загвар өмсөж байна.
Б.Цэрэндолгор “Монголын загварын салбарынхан, тэдний хийж буй бүтээлүүдээс би урам зориг авдаг. Мөн тэдний нэг хэсэг болон ажиллаж байгаадаа үнэхээр баяртай байдаг” хэмээн ярьсан юм.
Б.Цэрэндолгорын бусад моделиудаас ялгардаг гол онцлог бол түүний дүр төрх ба эрч хүчтэй загварын алхаа. Тэр маш богино хугацаанд Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц, хүчирхэг дүр төрхийг бүрдүүлж, шилдэг тайзны моделиудын нэг болсон байна.
Түүний эрчтэй байдал “Mongolia’s Next Top Model” тэмцээний үе шат бүрт амжилт гаргахад нь тусалж, олон нийтийн сүлжээнд жинхэнэ шуугиан дэгдээж байсан билээ.
Сонирхуулахад, загвар өмсөгч бүсгүй өөрийн биеийн галбирыг хадгалахын тулд бокс, аэробик болон усан спортоор хичээллэдэг ажээ.
Харин сүүлийн үед авьяаслаг бүсгүй маань өөрийн найз залууг ил болгов уу гэсэн олны төөрөгдөл байгаа юм.
Тодруулбал түүний шинэхэн хайртаар Монголдоо “AIMAR DANCE” студиогийн бүжигчин КАЙ хэмээх залуу тодроод байгаа юм.