Модель С.Төгс дуучин Укаг хараад “ДУУ АЛДАВ”
Хэн ч сайхан бүхэнд хараа унагаж, тэрүүхэндээ шүүрс алддаг шүү дээ. Ийм л хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ татаж, нүдийг нь унагадаг сайхан бүсгүйчүүд манайд олон бий.
Монголын маань нэгэн сайхан эмэгтэйг, басхүү ажиллаж буй салбартаа өөрийн хувь нэмрийг оруулсаар яваа чадварлаг бүсгүй бол загвар өмсөгч Саруулын Төгс.
Эрчүүд битгий хэл эмэгтэй хүн нэгнээ хараад уулга алджээ. Өндөр гоолиг бүсгүй маань Дуучин Укаг хараад “Үгүй ээ мөн сайхан бүсгүй шүү” хэмээн дуу алдаж зургаа хамт татуулсан юмсанж.
Гуалиг бие галбир, гунхсан алхаа гишгээг харсан хэн бүхэн нүд унагахгүй байхын аргагүй сайхан бүсгүй чухам юунд ингэж уулга алдсаныг гайхах хүн цөөнгүй.
Ямартаа ч тус тусынхаа салбарт амжилтыг үзүүлж, хөдөлмөрлөж буй чадварлаг бүсгүйчүүд маань өөрсдийн цахим хуудаснаа хамт татуулсан зургаа ийн нийтэлжээ.