Нүүр хуудас Соёл урлаг Монголын хип хоп урсгалд анхдагч…

Монголын хип хоп урсгалд анхдагч…

1084
0
Tatar hamtlag
Монголын хип хоп урсгалд анхдагч "ТАТАР" тоглохоор зэхэж байна
Монголын хип хоп урсгалд анхдагч “ТАТАР” тоглохоор зэхэж байна

Монголын хип хоп урсгалын тулгын чулууг тавилцсан залуус бол  Татар хамтлагийнхан. Тэд эргэн тайзнаа нэгдэн  доргио дуунуудаараа удтал хүлээлгэсэн үзэгч сонсогчдынхоо дурсамжийг сэдрээх гэж байна.

“Крокус эвент холл”-д 19.00 цагт болох  энэ тоглолтдоо цомгууддаа орсон бүтээлүүдээс “Бусдын хайрыг хүндэл”, “Бороо”, “Ганцаараа”, “Эсрэг өдөр” зэрэг домог болсон бүх дуунуудаа тэд нэгэн дор дуулж бут авахаар зэхээд буй.

Энэ тоглолтыг “Монгол Контент” компани “Монгол Мюзик” төслийнхөө хүрээнд зохион байгуулах бөгөөд хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар “Татар” хамтлагийнхан тоглолтын зохион байгуулалтад санаа зовохгүй уран бүтээлдээ анхаарал хандуулах нөхцөл бүрдэж байна.

Тоглолтод “Люмино”, амьд хөгжмийн “Legos” хамтлагаас гадна дуучин Ука, Маралжингоо, A cool нар оролцоно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here