Нүүр хуудас Соёл урлаг Монголын 21 аймагт “Миний эх орон”…

Монголын 21 аймагт “Миний эх орон”…

487
0
minii eh oron
Миний эх орон
Гэрэл зурагчин Х.Сэргэлэнбатын “Миний эх орон” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Дундговь аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд боллоо. Үзэсгэлэнд Дэлхий болон Монголын нэн ховордсон зэрлэг ан амьтан, ховор ургамал, байгалийн үзэсгэлэнт газрууд, Монгол орны дөрвөн улирлын өнгө төрхийг илэрхийлсэн 40 гаруй бүтээл тавигджээ. Тус үзэсгэлэнгийн нээлтэд аймгийн Засаг Дарга О.Бат-Эрдэнэ, Засаг Даргын орлогч Ж.Мөнхчулуун, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ц.Бумангэрэл, Дундговь аймгийн музейн захирал М.Бямбажав нарын албаны хүмүүс болон иргэд, хүүхдүүд оролцлоо.

Тэрбээр нээлтийн үеэр 21 аймагт гаргах “Миний эх орон” үзэсгэлэнгээ төрөлх нутаг Дундговь аймгаасаа эхэлж байгаадаа баяртай байна. Энэ үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд маань миний долоон жилийн хөдөлмөр зүтгэлээр үүссэн. Монгол Улсын Улаан номонд орсон 33 хөхтөн амьтан байдгийн 15 нь энэ үзэсгэлэнд дэлгэгдсэн байгаа. Мөн төрийн тахилгат уулс, Монгол орны үзэсгэлэнт газар, дөрвөн улирлын өнгө төрхийг харуулсан юм аа. “Миний эх орон” нь миний найм дахь бие даасан үзэсгэлэн болж Та бүхэндээ хүрч байгаад таатай байна” гэсэн юм. Үзэсгэлэн нийт 14 хоног гарч байгаа билээ.

Гэрэл зурагчин Х.Сэргэлэнбат нь анхны үзэсгэлэнгээ 2015 онд “Гэгээн эгшин” нэртэй гаргаснаас хойш “Сайхан Монгол”, Дөрвөн өнгө” үзэсгэлэнг гаргасан юм. Мөн одоогоор “Монголын зэрлэг ан амьтдын тусгай байгал”-ийн гэрэл зургийн үзэсгэлэн нь БНСУ-ын Тэжон, Тэгү, Гуанжу, Бусан хотуудад бүтэн жилийн хугацаанд аялан дэлгэгдэж байгаа билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here