~Монгол бүсгүйн гоо үзэсгэлэнг дэлхийд гайхууллаа~
Дэлхийн аялал жуулчлалын нүүр царайг сонгох хамгийн том шалгаруулалт болох “The world miss tourism ambassador 2018” тэмцээний тайзнаа Монгол бүсгүйн гоо үзэсгэлэнг гайхуулж чадсан Б.Гүнзаяа эх орондоо ирлээ.
7-р сарын хорин тавнаас 8-р сарын наймны хооронд Тайланд улсад зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд Монгол улсын төлөөлөл эхнээсээ номинаци бүрт тэргүүлж дэмжигч, фэнүүдээ баярлуулж, омогшуулж байсан билээ.
1994 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж байгаа тус тэмцээний энэ оны шалгаруулалтад 57 орны гоо охид шалгаран уригдаж 14 хоногийн туршид тусгай хөтөлбөрийн дагуу тэсвэр хатуужил,
гоо үзэсгэлэн, нийгмийн хариуцлага, авъяас чадвараараа өрсөлдсөнөөс Монгол охин Б.Гүнзаяа 3-р байрын шагналыг эх орондоо авчирлаа.