12-р сарын 2-ны өдөр буюу өнгөрсөн ням гаригийн өдөр БНХАУ-ын Шэнжен хотод WDSF Латин бүжгийн формэйшн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнд манай улсаас “Star Dance”, “Moon Dance” хамтлаг тус тус оролцлоо. Гэхдээ энэ орой тодоос тод гялалзаж байсан” тод од” бол ХБНГУ-ийн бүжгийн ”Grun Gold” хамтлагийн гишүүн , манай улсын иргэн Нэргүй овогтой Онондарь байлаа.
Дэлхийн аварга болсон “ Grun Gold Club”-ийн дасгалжуулагч Robert Albanese дэлхийн аварга бүжигчин Монгол охин Н.Онондарийн талаар ярихдаа,
“Онондарь хамтлагийнхантайгаа маш сайн ойлголцдог.
Тэр бол зүгээр ч нэг бүжигчин биш үнэхээр гайхалтай бүжигчин, мөн их хүнлэг хүн.Энэ Монгол охин бидэнд дандаа баяр баясал авчирдаг.Өөрийн мөрөөдлийн төлөө тууштай зүтгэдэг Монгол охиндоо дасгалжуулагчийн хувьд илүү сайн сайхныг хүсье” хэмээн телевизийн спорт сувагт өгсөн ярилцлагандаа дурджээ.