Нүүр хуудас Соёл урлаг “Нюанс” хамтлаг ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯР

“Нюанс” хамтлаг ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯР

1017
0
"Нюанс" хамтлаг ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРААР тоглолтоо хийнэ

Попера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Нюанс” хамтлагийнхан ирэх сарын 8-нд “Эх үрсийн элбэрэл” тоглолтоо үзэгч, сонсогчдодоо толилуулах гэж байна. Тоглолтын онцлог, сонин сайхны талаар тус хамтлагийн ахлагч М.АМАРСАНААГААС тодрууллаа.

-“Эх үрсийн элбэрэл” тоглолтын онцлогоос сонирхуулна уу?

-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Монголын сайхан ээжүүддээ эгшгэн цэнхэр хадгаар ая дууны мэндчилгээ өргөн тоглолтоо зохион байгуулах гэж байна. Монгол дууны урын сан дахь бүтээлээсээ энэ удаагийн тоглолтод толилуулна. Тэр дундаа ээжийн тухай сайхан уран бүтээлүүдээс түүвэрлэн дуулахаар болсон. Тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяр, бүжгийн “Moon dance” хамтлаг оролцоно.

-Яагаад Дуурь, бүжгийн эрдмийн театрт тоглолтоо хийхээр сонгосон юм бэ?

-Мэргэжлийн дуучдын хувьд Дуурийн театрт тоглолтоо хийнэ гэдэг нэр хүндийн хэрэг. Бидний уран бүтээлийн гараа энэ театраас эхэлсэн. Тиймээс Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа дуулахад сайхан мэдрэмж төрдөг юм. Театр бол ариун сүм учраас үзэгчдийн харах, сонсох зэрэг бүх мэдрэхүй баясч байдаг. Дуурийн театрын билетийн кассаас тасалбар авсан эхний 100 үзэгчид шинэ цомгоо бэлэглэнэ.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажилласан бэ?

-Манай хамтлаг попера чиглэлийн олон сонгодог бүтээлүүдийг амьдруулсан. Одоо Монгол дуугаар урын сангаа баяжуулж байна. Попера буюу дуурийн поп дуугаараа олонд танигдсан учраас сонгодог уран бүтээлээ орхихгүй.

Nuyans hamtlag
“Нюанс” хамтлаг ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРААР тоглолтоо хийнэ

-Танай хамтлагийнхан ОХУ- ын хотуудад аялан тоглож, эх орноо урлагаар сурталчилдаг. Оросууд Монголын уран бүтээлчдийг хэрхэн хүлээн авч байна?

-“Нюанс” хамтлаг ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд, Чита хотод олон удаа тоглолтоо хийсэн. Тэр бүрт Оросын үзэгчид бидний тоглолтыг гайхалтай сайхан хүлээж авдаг. Оросуудын хөгжмийн боловсрол өндөр учраас сонгодог бүтээлүүдийн тухай мэдлэгтэй байдаг. Тиймээс манай хамтлагийг ойн баяр, ёслолын тоглолтдоо үргэлж урьдаг юм. Оросуудаас гадна буриадууд Монголын уран бүтээлчдийн тоглолтыг үзэх дуртай байдаг.

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here