Дуу цөөнтэй охиныг жүжигчин болно гэхэд гэрийнхэн нь бараг л ангайтлаа гайхсан гэдэг. Харин өнөөдөр бол түүнийг чадалтай, авьяастай жүжигчин гэдгийг гэрийнхэн нь ч, найз нөхөд нь ч, үзэгчид хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ бол Алтангэрэлийн Туяа.
Царайлаг, нуруулаг, шулуун шударга яриатай хэмээгдэх жүжигчин Туяа цахим хуудсыг идэвхтэй ашигладаг нэгэн. Тэрээр инстаграм хуудаснаа найз залуугийнхаа хэн эсэхийг нийтэлж чадахгүйн хэмээжээ.
Ядам хуруун дахь бөгжөө гайхуулан найз залуугийнхаа дарж өгсөн зургуудаар цахим хуудсаа дүүргэх болсон тэрээр хайртай залуугаа олноос ихэд нууцалдаг.
Ингэхдээ Туяа,
“Түүнийгээ түмэнд харуулах хүсэл алга өө. Бидэн хоёр аз жаргалтай байвал болоо доо. Та бүхэнд харуулж чадахгүй байгаад уучилна биз. Тэглээ гээд хүний эхнэр юу юу гэнэ үү? Болих хэрэгтэй. Ийм өчүүхэн бодолтой хүн муулж доромжлох өөрт тань тийм сайхан байдаг бол боллоо. Тэгээд харсан хүн амьтнаа доромжлоод муулаад явж бай амжилт”
хэмээх тайлбарыг өгчээ.