Польш улсын Тусгаар тогтнолын 100 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойн хүрээнд Польшийн нэрт төгөлдөр хуурч Адам Кошмея Монголын нийслэл Улаанбаатар хотод тоглолтоо хийхээр болжээ.
Энэ сарын 20-нд 18:00 цагаас Улсын филармонийн тайзнаа тоглогдох тус арга хэмжээнд Адам Кошмея хөгжмийн зохиолч Шопен, Падеревски нарын бүтээлээс тоглоно.
Мөн тоглолтын төгсгөлд Улсын филармонийн Морин хуурын чуулгын уран бүтээлчтэй хамтран төгөлдөр хуур болон морин хуурын хослолыг эгшиглүүлэх аж.