Поп дива Ж.Алтанцэцэг хоёр охин нэг хүүтэй. Түүний дунд охин С.Номин-Эрдэнэ ээжийнхээ авьяасыг өвлөн, багаасаа дуулж, багагүй олонд танигдаад буй.
Өнгөрсөн долоо хоногт болсон Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “White Rock Center”-т зохион байгуулсан “Монголоо Кидс” брэндийн анхны албан ёсны хүүхдийн загварын шоунд Ж.Алтанцэцэгийн охид моделиор оролцжээ.
Охидоо дэмжсэн дуучин Ж.Алтанцэцэг уг загварын шоунд ая дуугаа өргөсөн юм. Мөн охин С.Номин-Эрдэнэ загвар өмсөхийн зэрэгцээ төгөлдөр хууртай дуулж, хүрэлцэн ирсэн зочдыг уяраасан юм.