~Поп Дива С.Наран “ДҮРЭМ”-ийг зөрчив…~
Өөрийн хоолойн чадал чансаа, авьяас чадвараар олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж чадсан уран бүтээлч бол Поп Дива хатагтай С.Наран.
С.Наран хатагтайн өнгө төрх, стиль имиджийг “нүдний шил” хэмээх зүйлээс салгаж ойлгохын аргагүй юм.
Сэтгэл санааны илэрхийлэмжээс нь шалтгаалан энэ тухайгаа тэрээр
“Өнгө өнгийн шил өрөөнд минь байдаг
Өглөө босоод би, аль нэгийг сонгодог
Хорвоогийн өдрүүд ямар байх нь хамаагүй
Хоёр шилний минь цаанаас, яаж харагддаг гэдгийг би хэлье” хэмээн “Нүдний шил” дуундаа өгүүлдэг.
Тэгвэл тун саяхан Поп Дива маань дүрмийг зөрчин “нүдний шил” ээ тайлсан бөгөөд энэхүү зургаа цахим орчинд нийтэлжээ.
Ингэхдээ СТА Т.Бархүүгийн хамтаар зургаа даруулжээ. Шүтэн биширдэг уран бүтээлчийнхээ “НҮД”-ийг харсан сонсогчид нь, “үнэхээр сайхан эмэгтэй юм” хэмээн уулга алдацгаав.