Солонгосын Гванжу хотноо Азийн соёлын төв санаачлан зохион байгуулсан фестивалиас “Азийн уран зохиолын шагнал”-ын анхны эзнээр яруу найргийн бичгийн сод туурвигч Д.Урианхайг тодруулан шагнажээ.
Энэ сарын нэгний өдөр эхэлсэн уг фестивалийг сүүлийн жилүүдэд Нобелийн утга зохиолын шагналд нэр дэвших болсон яруу найрагч Гү Юн даргалж байгаа аж.
Тус соёлын төвөөс зохиож буй анхны фестивальдаа өндөр ач холбогдол өгч, гадаадын 20 зохиолч, яруу найрагчийг урьсаны дотор Нигерийн яруу найрагч, Нобелийн шагналт Воул Соинка, Хятадын Дуо Дуо, Японы Сагава Аки нарын алдартнууд багтсан байна.