Нүүр хуудас Соёл урлаг Таван Шарк 1.5 тэрбумын хөрөнгө оруулжээ

Таван Шарк 1.5 тэрбумын хөрөнгө оруулжээ

151
0
Шарк
Таван Шарк 1.5 тэрбумын хөрөнгө оруулжээ
Бизнесийн талбарт хүч үзэн, бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд борлуулах ажилдаа хөрөнгө оруулалт хүсч буй гарааны бизнес эрхлэгчид олширч буй нь сайшаалтай.
“Монгол HD” телевизээр үзэгчдэд хүрч буй “Шарк Танк” шоу нэвтрүүлгийн эхний улирлын сүүлчийн дугаар өнгөрөгч ням гаригт гарсан.

Бизнесийн номер нэг реалити шоуны хөрөнгө оруулагчаар  “Өгөөж чихэр боов’ компанийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл, ‘Мак’ компанийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, ‘Гацуурт’ компанийн ерөнхий захирал Л.Чинбат, ‘Хас’ банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, ‘Монгол базаалт’ компанийн ерөнхий захирал Л.Ариунболд нар оролцсон билээ.

Шоу нэвтрүүлгийн үеэр хөрөнгө оруулагчид “Артур-Уяач” аппликэйшн, “Солонго гэрэл-Оньс room”, “Цагаантуяа тарваа” эртний хүнс дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэл, “Амар асар”, “Никел Ганба” унадаг дугуйны үйлдвэрлэл, “Арви” үндсэн үнийн дэлгүүр зэрэг олон арван бизнес төслүүдэд нийт 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.

Сонирхуулахад дараагийн улирлын бүртгэл аль хэдийн эхлээд байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here