Топ модель Д.Пүрэвсүрэнгийн “ЭРС ӨӨРЧЛӨЛТ” олныг цочроов
Тэрээр Монголын сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл болсон эмэгтэй. Үзэсгэлэнт бүсгүй маань загвар өмсөхийн хажуугаар өөрийн далд авьяасыг харуулж олон ч дэлгэцийн бүтээлийн гол болон туслах дүрүүдийг чадварлагаар амилуулсан. Топ Пүүжээ гурван хүүхдийн ээж болж, тайз дэлгэцийн урлагаасаа холдож, хэсэг хугацаанд нам жим байсан.

Түүний хувьд ээлжит уран бүтээлдээ ханцуй шамлан орсон тухайгаа мэдэгдлээ.Гэр бүлийн хүчирхийллийн тухай өгүүлэх ‘Ларьдма” киноны хоёрдугаар анги болох “Амьдрал” кино үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Тэрбээр энэ удаагийн ангид ч сайн жүжигчин гэдгээ харуулах бололтой. Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг топ модель бүсгүй маань гадаад төрхдөө эрс өөрчлөлтийг хийсэн байна.
