О.Пүрэвдулам нь Монголын загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээ болох “Гоёл-2013” наадмын топ моделиор шалгарч байсан удаатай.
Тэрээр энэ жилийн “Гоёл 2019” наадамд амжилттай оролцож, тайзнаа авьяас чадвараараа үлгэрлэсэн юм.
Загварын тайзнаас гадна нэгэн үе “Сat Walk” хэмээх охидын хамтлагийн ахлагч байсныг нь мэдэх биз ээ.
Загварын салбарын сайхан бүсгүйчүүдийн нэг тэрбээр сүүлийн үед бие галбиртаа ихээхэн анхаарч байгаа бололтой. Бүжгийн “Belly Dance” төрлөөр хичээллэж түүнийгээ цахим орчинд хуваалцжээ.