Топ Э.Сэлэнгэ НАМХАН, ТАРГАН байсан бол загварт зүглэхгүй
Байгалиас заяасан гоо сайхнаа тордон хөгжүүлж, хэрэгтэй мэргэжлээ эзэмшинэ гэдэг аз жаргал.

Загварын ертөнцөд өөрийн байр суурийг хэдийн олж, элдэв маяггүй шулуун үг шударга зантай хэмээгддэг бүсгүй бол Топ Э.Сэлэнгэ юм. Тэрээр Nine dots” хэмээх загварын агентлагтай болсон.

Загварын ертөнцөд хүч үзэх хүсэл мөрөөдөлтэй олон охид хөвгүүдэд өөрийн мэддэг чаддагаасаа хуваалцаж, багшилж буй нэгэн.




Э.Сэлэнгэ “Магадгүй намхан, тарган байсан бол энэ салбар руу зүглэхгүй байсан” хэмээн хошигносон удаатай. Энэ нь ч үнэний ортой. Байгалиас заяасан бие организмыг сайхан авч явах, салбартаа амжилт үзүүлэх нь хэн хүний хийдэг амар ажил биш бололтой.

Э.Сэлэнгэ ажил амьдрал гээд аль алинд одтой яваа. Тэрээр Б.Одбаяр гэдэг залуутай олон жил үерхсэн бөгөөд хосууд хөөрхөн гүнжтэй болж, аз жаргалаар бялхан аав ээж байхын жаргалыг мэдэрч яваа.


