Трансжендер гэх тодотголоор нийгэмд танил болсон нэгэн бол Б.Солонго.
Б.Солонго хэний ч харааг булаам өндөр нуруулаг, гоё хөлтэй тэр болгон эмэгтэй хүнд байдаггүй сайхан биетэй. Зарим энгийн эмэгтэй хүмүүстэй харьцуулахад маш дэгжин бүсгүй.
Трансжендер охидыг биеэ үнэлэгч байдаг хэмээх нийгэмд үүссэн ташаа ойлголтыг өөрийн биеэр үлгэрлэн таниулж, алдааг залруулах хүсэлтэй хэмээн тэрээр уриалдаг.
Цахим орчинд маш идэвхтэй байдаг бүсгүй маань тун саяхан өөрийн инстаграм хуудаснаа анх удаа халуухан “нүцгэн зураг”-аа нийтэлжээ.
Б.Солонго “Трансжендер хүн болсон анхны жилд надад үнэхээр аймаар санагдсан. Юун миний зорилго би зүгээр л амьд явахын төлөө тэмцэх ёстой болж ирсэн. Одоо транс жендер болоод аль хэдийнээ таван жилийг ардаа үджээ. Таван жилийн дараа бодож байхад арай өөрөөр ирээдүйгээ төсөөлж байна.
Нилээд том мөрөөдлийг урдаа тавих болсон. Гоо сайхан гэдэг зүйл ямар хүчтэй юм бэ. Гоо сайхныг зөв ашиглаж чадвал нийгэмд ямар том сайн үлгэр жишээ болж чаддаг юм бэ гэдгийг л харуулахыг зорьж байна. Хамгийн том мөрөөдлөө хуваалцвал урлагаар дамжуулж ажилладаг студи байгуулахыг зорьж байгаа” хэмээжээ.
Ямартаа ч өөрийн зорилго зорилтыг тодорхойлж, нийгэмд гоо сайхан байдлаараа зөв үлгэр дууриал болох чин хүсэл нь биеллээ олох биз ээ.