Аав ээж, ах эгч, өвөө эмээгийнхээ хайрыг мэдэрч чадалгүй, бяцхан хөлөөрөө хорвоогийн хатууг туулан яваа олон мянган үрс манай нийгэмд бий. Эдгээр хүүхдүүдийг хайраар, халуун дулаан байраар, зөв хүмүүжил, эрдэм мэдлэгээр тэтгэн ундаалах “Ид шидийн орон 2″ төв байгуулагдах болсон билээ.
Ч.Ганжавхлан тэргүүтэй “Лантуун дохио” ТББ-ын залуус хүүхэд хамгаалал хөгжлийн “Ид шидийн орон 2″төвийг Улиастайн эцэст байгуулахаар болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл “Ид шидийн орон-2”төсөлд зориулсан иргэдийн хандивыг тэмээчин бүсгүй Н.Байгалмаа эхлүүлжээ.
Тэрбээр энэ сарын 14-ны өдөр 500 мянган төгрөгийг “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч. Ганжавхланд гардуулсан өгсөн байна.