~Төвдийн гоо үзэсгэлэн буюу Аватар эмэгтэй~
Энэ бол ер бусын гоо үзэсгэлэн. Төвдийн загвар өмсөгч бүсгүйн этгээд төрх дэлхийн загварын ертөнцөд ноёлж байна.
Түүний нэрийг Цуниана хэмээдэг. Дур булаам нүд, уруул, хамгийн өвөрмөц нь гайхалтай эсвэл жаахан бүдүүлэг гэмээр хамрын бүтэц дүр төрх нь олон нийтийг алмайруулж байна.
2009 онд хийгдсэн АВАТАР УСК-ны дүр төрхийг бүрнээ цогцлоосон нь бодит амьдрал дээрхи ХӨРӨГ хэмээн тодотгоход хүрсэн байна.
Дашрамд тэрбээр саяхан Лондон, Парис хотноо болсон “Fashion Week” арга хэмжээний үеэр тайзнаа алхаж, өндөр зэрэглэлийн загварын брэнд болох Christian Dior-тэй хамтран ажилласан байна.