Рок попын гал тогоо өөрийн гэсэн Төмөр хатагтайтай. Энэ бол ая зохиогч, продюсер Б.Ангирмаа.
Тэрээр нэгэнтээ, “Би өөрөө хувь хүн нь, хариуцлагагүй хүнээ загнаж, хайртай хүндээ гомдох, итгэл алдсан хүндээ уурлах гэж явсаар хөөрхөн нэртэй болжээ.Төмөр хатагтай гэжийдэг шүү” хэмээсэн юм.
Үнэхээр Ангирааг мэдэх нэг нь хэлэх л байх. Тэр үнэхээр за бол за, үгүй бол үгүй гэдэг хэлсэн, ярьсандаа хариуцлагатай нэгэн.
Тэр хэрээр бусдад ч өндөр шаардлага тавьдаг. Харин эрхэм продюсер энэхүү нэрэндээ дуртай байдаг гэнэ лээ.