Монголд гудамжны бүжгийн төрлийг нэвтрүүлсэн гэхэд хэлсдэхгүй түүнийг Т.Саруултөгс гэдэг. Гудамжны бүжигт дурлах охид, залуусын тоо эрс нэмэгдсэн нь энэ залуугийн хүч хөдөлмөртэй холбоотой ч гэх яриа бий.
Тэрээр сүүлийн үед “116” студийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд бүжигчдээ ч дэлхийд гаргахаар зүтгэж яваа ажээ.
“116” студийн бүжигчид “Авьяаслаг Монголчууд 2018” шоунд оролцож өөрсдийн авьяас чадварыг гайхшруулсан бөгөөд улам илүү амжилт гаргахын тулд хамтдаа амьдарч эхэлсэн байна.
Тодруулбал Зайсанд байрлах тансаг зэрэглэлийн пентхауст хамтлагаараа тухлах болсон тэднийг сошиал ертөнцөд тун ч алдартай Нико хэмээх залуу ивээн тэтгэсэн бөгөөд залуус ийн хүчээ нэгтгэж эхэлжээ.
Шоундаа бэлдэхийн сацуу залууст зориулсан контентууд гаргаж эхэлсэн тэд тун удахгүй бөөн бөөн гэнэтийн бэлэг барихаар төлөвлөж буй гэнэ.
https://youtu.be/wmG76B5MIV8