“Солонгот Ааштын Увидас” хоолны шоу нэвтрүүлэг болон фэйсбүүк хуудсаар хоолны зөвлөгөө өгч буй Т.Анандаг танихгүй эзэгтэй нар гэж ховор болсон.
Тэрбээр манай Хавдар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй “Туяа” эмчилгээний тасгийн хүмүүст зориулсан хоол хүнс бэлтгэсэн үйл явцыг нэвтрүүлэг болгон түгээх болжээ.
Ингэхдээ нэвтрүүлгээ үнэ төлбөргүй цацаж, Монголын өнцөг булан бүрд байгаа элэг нэгтнүүддээ буянт малын шим тэжээлээр хэрхэн амт чанартай хоолыг хийж болох талаар зөвлөхийг зорьсон аж.
Сануулбал, Өнгөрсөн хоёрдугаар сард Хавдар судлалын үндэсний төвд хүнд өвчтэй 40 өвчтөнд зориулсан дархлаа дэмжих, ядаргаа тайлах хоолыг хямд өртгөөр бэлтгэн дайлсан билээ.
Түүний 40 мянган төгрөгийн орцыг хүргэе. Хийхийг хүссэн бүр доорх зүйлсийг бэлтгэсэн байхад солонгон аашттай цуг хоолны ертөнцөөр аялах нь.
- Хонины борив тойгны яс
- Булууны яс
- Сүүл 300 грамм – 2700 төгрөг
- Шар будаа 100 грамм – 300 төгрөг
- Хоёрдугаар гурил
- Самар 100 грамм – 1000 төгрөг
- Цайны сүү 2литр – 4400 төгрөг
- Нэг ширхэг нимбэг – 1200
- Хатаасан улаан чавга 200грамм
- Цагаан гаа 50грамм
- Сармис нэг бондгор
- Буурцаг
- Цагаан мөөг