Нүүр хуудас Соёл урлаг Т.Бархүү: Сонирхол нь байвал ЖҮЖИГЧИН болгоно

Т.Бархүү: Сонирхол нь байвал ЖҮЖИГЧИН болгоно

739
0
jujigchin-barhuu
Жүжигчин Т.Бархүү энэ тухай "Өөрийнх нь дур сонирхол байвал эртнээс мэдэх юм бол, жишээ нь би арван жилд байхдаа жүжигчин болно гэдгээ мэдэж байсан бол өдийд арай төвшинд байх байсан байх гэж боддог болохоор охиноо жоохон дэмжисхийгээд л явдаг юм. Үнэхээр дуртай юу, үгүй юу гэдгийг нь шалгаж үзээд байгаа хэрэг байхгүй юу. Үнэхээр боломж байна уу, үгүй юу гэдгийг одоо болтол хайгаад л байна. Энэ насан дээр нь гоё тамгалаад гэдэг шиг нэг уран сайхны кино хийх гэж энэ жил нэлээн зүтгэлээ. Тэгээд охиноо тоглуулъя гэж бодож байсан энэ жил арай амжсангүй. Ирэх жил хүүхдийн, гэр бүлийн кино хийчих юм сан гэж бодож байгаа" хэмээжээ.

Т.Бархүү болон И.Одончимэг нарын охин Б.Сүндари цахим орчинд багагүй алдартай нэгэн.

Түүний бичлэг цахим орчинд цацагдсан даруйдаа хандалт ихээр авдаг бөгөөд Бархүү, Одончимэг нарыг охиноо жүжигчин болгох байх хэмээх таамаглал олон нийтэд байдаг.

Чадварлаг жүжигчдийн хойч үе болсон Сүндари харин ирээдүйд ямар мэргэжил эзэмшихээ хэдийнээ сонгожээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here