Нүүр хуудас Соёл урлаг Т.Дэлгэрмөрөнгийн “ХАЙР”ын илрэл шүлгээр…

Т.Дэлгэрмөрөнгийн “ХАЙР”ын илрэл шүлгээр…

281
0
Duuchin-Delgermoron
Т.Дэлгэрмөрөнгийн "ХАЙР"ын илрэл шүлгээр...

Хайртай хань, үрийнхээ ээжийг алдсан тэрээр урт удаан хугацаанд шаналлаар дүүрэн байсан ч сайхан хайртай учирч, түүндээ зориулан шүлэг бичжээ.

Хүний хань ижил гэдэг баяр жаргалтай, зовлон зүдгүүрийн алинд хэзээд нэгэн зангаараа байдаг. Д.Зөөлөнсий охинд хайр халамж мэдрүүлж, уран бүтээлчийн гэрийн эзэгтэй болж буй бүсгүйг Ананд гэдэг аж.

Тэрээр хооллох урлаг, цайны соёлыг олон нийтэд түгээх, зорилготой “Солонгон ааштын Увидас” хэмээх цуврал нэвтрүүлэг бэлтгэж байгаа аж. Ингээд Т.Дэлгэрмөрөнгийн хайртдаа зориулан бичсэн шүгээс хүргэж байна.

Би чамдаа ийм их хайртай

Бүгд хайраа илчилж амжаагүй байхад
Бүүр эрт түрүүлээд илэрхийлмээр байна
Булиглах зүрхнийхээ чандын чандаас
Бүтэн болсон амьдралынхаа тольноос

Бүгдийн нүдэнд торж тодорч тонгойж
Бүлээн нулимсандаа хахаж багтарч гунихад
Бурхан өрөвдөө байлгүй хөөрхий намайг
Буян бодож илгээгээ байлгүй чамайг минь

Бүүвэй аялуулж төрсөн үр бүлтэгнэх хэцүү
Буцлаж байсан амьдрал царцах бүр аймаар
Бүхнээ зориулчихаад юу ч үгүй хоцорход
Босгож ирээд гараа сунгасан даа чи минь

Би талархаж байгаа зөвхөн чамдаа
Бид баярлаж байгаа энэ хүн чанарт чинь
Бүгдээрээ хайрлаж байгаа шүү чамайг
Бүрэлдэж эвэлсэн дээ хэлтгий заяа минь

Бие минь тогтож сэтгэл ханасан энэ насаар
Би чамд хайр гэж юу байдгийг мэдрүүлнээ
Бүсгүй минь чи тэр агуу чандын нууцыг
Бүхний төлөө зориулаарай бас хайрлаарай

Би чамдаа тийм их хайртай

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here