Сайхан хайр, амьдралынхаа тулах багана, түших ханиа алдсан дуучин залуугийн харуусал гунигийг үгээр илэрхийлэхийн аргагүй биз.
Ухаантай чадалтай эр хүн байж, үрийнхээ ээж, хайртай бүсгүйнхээ төлөө эцсээ хүртэл тэмцэж чадсан Т.Дэлгэрмөрөнгөөр үзэгч, сонсогч олон нь бахархаж байгаа билээ.
Урт удаан хугацаанд шаналлаар дүүрэн байсан уран бүтээлч маань сайхан хайртай учирсан бололтой. Хүний хань ижил гэдэг баяр жаргалтай, зовлон зүдгүүрийн алинд хэзээд нэгэн зангаараа байдаг.
Ээжийгээ алдсан бяцхан Зөөлөнсий охинд хайр халамж мэдрүүлж, уран бүтээлчийн гэрийн эзэгтэй болж буй бүсгүйг Ананд гэдэг аж.
Тэрээр хооллох урлаг, цайны соёлыг олон нийтэд түгээх, зорилготой “Солонгон ааштын Увидас” хэмээх цуврал нэвтрүүлэг бэлтгэж байгаа аж.
Тус нэвтрүүлгийн зочноор МУГЖ Т.Ариунаа, МУГЖ И.Одончимэг СТА Т.Бархүү, Хийлч Ч.Дэлгэрцэцэг, Сэтгүүлч Б.Мөнхбаясгалан, МУГЖ Т.Ариунболд, Рок Р.Мөнхсайхан нар оролцоод байгаа ажээ. Тус нэвтрүүлэг тун удахгүй цацагдах аж.
“Солонгон ааштын Увидас” нэвтрүүлгийн зочид ФОТО:
Deegii nzda amjilt husii ih uhaajsan bn le