СТА, Дуучин Т.Дэлгэрмөрөн цахим хуудаснаа ихээхэн идэвхтэй байдаг нэгэн. Тэрээр өнөөдөр буюу /2019-03-26/-ний өдөр өөрийн дүүдээ зориулан сэтгэлийн “ҮНЭН” үг ээ цахим хуудаснаа нийтэлснийг хүргье.
Т.Дэлгэрмөрөн,
“Ооны эвэр шиг төрсөн орчлонд ганцхан дүү минь, чи намайг хорвоод ах болгосон. Би чамайг харж чиний зориг тэвчээрийн өмнө сөхөрч хүн болсон ухаанаа хөвчилсөн ах чинь байна аа. Миний хайртай дүү минь ээ ах нь чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе ээ. Ах нь зөндөө их, маш их хайртай шүү.
Ээжээсээ ихэр төрсөн дүү минь эндэж нэгнээ үдээд эх хүйн холбоогоороо ярьж чадах болсон хэдий ч эр хүн ямар байдгийг энэ цагт надад заасан агуу тэвчээрийн туйл байгаа юм.
Би дүүгээрээ төсөөлж бүгдийг нь хайрладаг. Эмзэг бүлгийн бүх хүн миний хүндлэл хүлээсэн баатрууд. Хэн нэгнийг тэдэнтэй зүйрлэхгүй ээ гэхдээ тэд л жинхэнээрээ амьдардаг юм. Урам өгөөрэй хүмүүсээ тэр бол үнэхээр мундаг дүү юм шүү. Түүнийг Т.Дэлгэрмөнх намайг Т.Дэлгэрмөрөн шүү дээ” хэмээв.