УДЭТ-ын уран бүтээлчид 2019 оны шинэ уран бүтээлийнхээ нээлтийн товыг зарлажээ.
Яруу найрагч, зохиолч Лувсандоржийн Өлзийтөгсийн “Ярилцлага” хэмээх өгүүллэгээс сэдэвлэсэн “Бүсгүйн зурвас” нийгэм уянгын драмын цоо шинэ жүжгийг ирэх гуравдугаар сарын 1-нд үзэгчдэд хүрэх юм байна.
“Бүсгүйн зурвас” жүжгийн найруулагчаар тус театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н. Наранбаатар ажилласан бол бүжиг дэглээчээр Г.Ган-Очир, ассент найруулагчаар А.Чингүн, туслах найруулагчаар О.Итгэл нарын уран бүтээлчид ажиллажээ.