Залуу хүний хийж бүтээх хүсэл зорилго хязгааргүй нээлттэй ч зарим зүйлд ёс зүй хэм хэмжээ гэдэг зүйл байх хэрэгтэй.
Цахим ертөнцөд Ангууч нэрээр алдаршсан Баттөр цахим хуудаснаа өөрийн нүцгэлсэн зургийг дахин нийтэлжээ.
Ингэхдээ “Хүн ер нь эрх чөлөөгөө мэдэрнэ гэдэг л хамгийн сайхан юм. Яг ингээд цаг зогссон ч санаа зовох юмгүй, ямар ч хэл амнаас айхгүй, хэнээс ч хараат бус! Ямар ч төлөвлөгөө алга, эргэлдэж байгаад шүлсээ хаяад унасан зүг алхая. Өдөр бүр аялмаар байна. Өөрийгөө улам ихээр нээмээр байна, хэзээ ч хайрцаглагдмааргүй байна. Би өмнө нь амьдарч үзээгүй учраас…” хэмээжээ.
Эрх чөлөө хэмээх ойлголтыг НҮЦГЭЛЭХ хэмээн ойлгоод байна уу эсвэл олны анхааралд өртөх гэсэн түүний сахилгагүй зан дахин сэдэрч ийнхүү нүцгэлсэн үү! Ямартаа ч цахим ертөнцөд түүнийг дургүйцэх хүн бишгүй байгаа бололтой.