Монголын рок поп хөгжмийн урлагт 14 дэх жилдээ зүтгэж, өөрийн гэсэн өвөрмөц орон зайгаа бүрдүүлсэн “Киви” хамтлагийн дуучин Ц.Намуун үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ажиллажээ.
Тодруулбал үндэсний үйлдвэрлэгч “Содон фүүдс” ХХК “Киви” хамтлагтай нэг жилийн туршид хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
Энэхүү гэрээний дагуу “Киви” хамтлагийн охидын зураг “Содон фүүдс” брэндийн кофен дээр гарч, тус компанийн нүүр царай болж байгаа юм.
Тус компанийн нүүр царай болж байгаа гэрээт ажлын эхний ээлжинд Ц.Намууны зураг Содон брэндийн классик, хар, цагаан кофен дээр зургаа нийтлүүлжээ.