“Харанга”-ын Ц.Энхманлайд LV байгаад ч хэрэггүй…
“Харанга”-ын Ц.Энхманлай гэвэл түүнийг Монголд мэдэхгүй, танихгүй хүн үгүй биз. МУГЖ, нэрт гитарчин энэ эрхмийг УБТЗ-аас ажил амьдралын гараагаа эхэлсэн гэдгийг тэр бүр мэдэхгүй байж болох юм.
Энэ их айлын халуун бүлээс алмаз мэт гялалзсан авьяас билэгтнүүд төрөн гарч, нэр цуугаа дурсгасан нь цөөнгүй. Үерхэл, нөхөрлөлдөө бас стильдээ, рок хөгжимдөө хамгийн гол нь “Харанга”-даа үнэнч түүнийг цагтаа Улаанбаатар хотын сайхан залуучуудын нэг байсан гэлцдэг.
Тэрээр хэлэхдээ “Хүн өөрт юу таалагдаж байна түүнийгээ л хүн өмс ч зүүх хэрэгтэй. Гэхдээ хүн дууриах биш. H&M эсвэл LV өмсөөд зохихгүй бол мянган LV байгаад ч хэрэггүй шүү дээ. Түүний хажууд харин надад сайхан даалимбан шарваар илүү зохиж болно” хэмээжээ.
Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг шиг хаана ч явсан хар савхин хүрэм, савхин өмдөнд гар татдаггүй гэнэ. Хувцаслалт бол хувь хүний өөрийн сонголт юу хүсч байна, яамаар байна түүнийгээ дагаж л хувцас өмсөх нь сайхан. Тэрээр харин нас хэвийх үедээ хөөмий, морин хуур, уртын дуутай хослуулсан уран бүтээл хийхээр төлөвлөж буй аж.