Нүүр хуудас Соёл урлаг Хөгжмийн ертөнцөд шинэ дүр төрхөөр эргэсэн Г.Анхмаа

Хөгжмийн ертөнцөд шинэ дүр төрхөөр эргэсэн Г.Анхмаа

341
0
duuchin-ankhmaa-01
Хөгжмийн ертөнцөд шинэ дүр төрхөөр эргэсэн Г.Анхмаа

“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа шинэ төрхөөр эргэлээ. Тэрээр хөгжмийн ертөнцөд цоо шинэ төрхийг уран бүтээлдээ тусгажээ.

Тэрбээр бие даасан цомгийнхоо анхны дуу болох “Би чиний хайртай бүсгүй” бүтээлийг одоогоос хоёр сарын өмнө олны хүртээл болгосон бөгөөд “Никитон” хамтлагийн ахлагч дуучин Б.Батчулуунтай хамтран “Тэнгэрийн шигтгээ” уран бүтээлээ дэлгэлээ.

Энэхүү дууны видео клипний зураг авалтыг On’n Off продакшн хариуцан ажилласан бөгөөд хөгжмийг Б.Батчулуун зохиосон бол шүлгийг нь Х.Соёмбо, Т.Нансалмаа хамтран бичжээ. Сонирхуулахад, дуучин Б.Батчулуун анх удаа эмэгтэй уран бүтээлчтэй хамтран дуулсан уран бүтээл юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here