Нүүр хуудас Соёл урлаг “ХӨХ” нь ил ч “ҮНЭ ЦЭНЭ”-тэй

“ХӨХ” нь ил ч “ҮНЭ ЦЭНЭ”-тэй

1993
0
zevuun yria_Jujigchin_Tuya
"ХӨХ" ил ч "ҮНЭ ЦЭНЭ"-тэй Жүжигчин А.Туяа
~”ХӨХ” ил ч “ҮНЭ ЦЭНЭ”-тэй~

Хошин урлагийн салбарт нэгэн үе хүчин зүтгэж, “Х-Түц” хамтлагт данстай байсан уран бүтээлч бол А.Туяа. “Х-Түц”-ээс өрх тусгаарласны дараагаар жүжигчин А.Туяа, Д.Оюунтуул нар нэгдэж T&T продакшн байгуулсан ч амжилт олоогүй бололтой, намжсан.

А.Туяаг тас тас инээсэн, шулуун шударга яриатай бүсгүй хэмээх нэгэн цөөнгүй. Тэрээр тайз дэлгэцийн олон бүтээлд өөрийн авьяас чадварыг сорьж, хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэй жүжигчдийн нэг.

Jujigchin_Tuya
Jujigchin Tuya

Жүжигчин бүсгүй маань ихэнхи үеүүдэд өөрийнхөөрөө байж, чанга чанга инээж хөхрөх дуртай. Үүнийг нь зарим тохиолдолд айлгүй хэмээн дүгнэх нэгэн ч цөөнгүй гэсэн.

Тэрээр өнгөрсөн амралтын өдрөөр ТВ5 телевизийн “Зэвүүн яриа” нэвтрүүлэгт оролцсон бөгөөд жүжигчин бүсгүй энгэрээ нэлээд задгай байдлаар хувцаслан иржээ.

Үүнийг хүмүүс нэлээд шүүмжлэн “Олны танил хүн байж ингэж хувцаслах гэж дээ, сайхан бүсгүй байж улам ингэж задгай хувцаслах хэрэг байсан уу” гэх мэтээр бичсэн байв.

Ямартаа ч олны нүдэнд ил задгай хувцаслах нь ташаа ойлголт төрүүлдэг байж магад ч өөрийн гэсэн үнэ цэнэтэй, зорьсон зорилго, хүн чанартай, хөдөлмөр зүтгэлтэй эмэгтэй хүн гэдэг ойлголтыг төрүүлж чаджээ.

https://www.youtube.com/watch?v=sqSpg8XhdaQ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here