“Дэлхийн мисс 2017” тэмцээн БНХАУ-ын Саньяа хотод болж байгаа билээ. Эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжин үндэснийхээ бүжгээр гоцлож бүжиглэнэ.
Тэрбээр тэмцээний финалын үйл ажиллагаан дээр “Dances of the world” буюу “Дэлхийн бүжиг” хэмээх үзүүлбэрт 130 орны бүсгүйчүүдээс үндэснийхээ бүжгээр гоцлон бүжиглэх болсон байна.
Мисс Ц.Энхжин
“Монгол үндэсний бүжгээ бусад орны гоо бүсгүйчүүддээ зааж, хамт бүжиглэх болсондоо туйлын их баяртай байна. Энэ дашрамд миний багш, гавьяат жүжигчин С.Сүхбаатар тандаа их талархаж буйгаа илэрхийлмээр байна”
хэмээн нүүр номын хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ хуваалцсан байна.