Шаргал үст Ука “үнэгүй” дуулж өгнө
Эрч хүчтэй, дайчин, хөдөлмөрч, хэзээд нэг зангаараа, ихэмсэг атлаа энгүүн, элдэв баггүй өөрөөрөө байхын сайхныг, үнэ цэнийг мэдрүүлдэг түүнээс суралцах зүйл их хэмээн олон нийт түүнийг дүгнэдэг нь нууц бишээ.
Ганц бие статустай уран бүтээлийн карьераа эхлүүлсэн тэрээр өдгөө өнөр бүлийн гэрийн эзэгтэй, хоёр хүүхдийн ээж болоод буй.
Шинэ уран бүтээл бүр нь түүнд амжилт дагуулж, олон нийтийн таашаалд бүрнээ нийцдэг болсон.
Шинэ жилийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд дуучин бүсгүй маань Онцгой байдлын ерөнхий газарын баяр дээр үнэгүй дуулж өгөхийг хүсчээ.
Элдэв хар мэдээллээр бөмбөгдөж байгаа эл өдрүүдэд түүний энэ үйлдэл талархууштай байгааг нь хэлэх нь зүйн хэрэг биз ээ.